Үндэсний нөхцөлдөө тохирсон хөгжлийн замаа хайхыг дэмжинэ
2024-07-13 15:22:57
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан долдугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Баруун Африк, Сахелийн бүс нутгийн асуудлаарх нээлттэй хурал дээр хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг "Африкийн асуудлыг Африкийн арга хэлбэрээр шийдвэрлэх" зарчмыг баримталж, хүчтэй дарамт шахалт үзүүлэхээс зайлсхийж, талуудын яриа хэлэлцээгээр дамжин санал зөрөлдөөнөө нөхөн зохицуулахыг нь дэмжих ёстой гэв.

Гэн Шуан хэлэхдээ, Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын цогц нь бүс нутгийн улс орнуудтай үргэлжлүүлэн зохицуулж, хамтран ажиллаж, бүс нутгийн эв нэгдлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг ахиулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг Хятад улс хүсэж байна гэв.

Терроризмд цохилт өгөхөд гаргасан Баруун Африкийн орнуудын эдийн засгийн хамтын цогц болон бүс нутгийн орнуудын хүчин чармайлтыг Хятад улс сайшааж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн терроризмын байдал хүнд хэвээр байгаад санаа зовж байгаагаа илэрхийлж байна гэж Гэн Шуан нэмж хэлэв.