Ши Жиньпин Соломоны арлуудын ерөнхий сайдтай уулзав
2024-07-13 15:25:01
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 12-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Соломоны арлуудын Ерөнхий сайд Жеремиах Манелетэй уулзалт хийв. 

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Соломоны арлуудыг сайн найз, сайн түнш, сайн ахан дүүгээ гэж үздэг бөгөөд улсынхаа нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замналаа сонгон, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжинэ гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс ямагт бие даасан энх тайвны гадаад бодлого баримталдаг бөгөөд улс орнууд их бага, хүчирхэг сул, баян ядуугаас үл хамааран, бүгд эрх тэгш хандахыг санаачилж байна гэжээ.