Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүдээс гадаадын хөрөнгө оруулалтын боломжийг харах нь
2024-07-15 20:32:28
Share
Share this with Close
youtube WeChat

15-ны өдөр Хятадын албаны тал энэ оны эхний хагасын эдийн засгийн статистик тоо баримтуудыг гаргасан байна. Урьдчилсан тооцоогоор энэ оны эхний хагаст Хятадын ДНБ 61 их наяд 683.6 тэрбум юаньд хүрсэн нь тогтмол үнээр тооцоолбол өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.0 хувиар нэмэгдсэн байна. Ерөнхийдөө авч хэлбэл үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж, эрэлт хэрэгцээ тогтвортой сэргэн, шинэ хөдөлгөх хүч хурдацтай бий болж байгаа зэрэг үзүүлэлтүүд нь Хятадын эдийн засаг сэргэн сайжрах хандлагатай байгааг харууллаа.

Энэ жилийн хувьд дэлхийн эдийн засгийн өсөлт сул, геополитикийн мөргөлдөөн хурцадсаар бөгөөд барууны зарим орнууд “Холбоогүй болж, гинжин хэлхээг таслах” хэмээн сурталчилж байна. Ийм нөхцөл байдалд Хятадын энэ жилийн эхний улирлын ДНБ-ний өсөлтийн хурд нь АНУ, евро бүс, Япон зэрэг гол гол эдийн засгийн цогцыг давсан байна. Энэ оны эхний хагаст Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд мөн тэргүүлэх магадлалтай тул мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр, тогтвортой хүчин хэвээр байх болно. 

Эрс тэс цаг агаар, үер усны гамшиг зэрэг түр зуурын хүчин зүйлийн сөрөг нөлөөллөөр хоёрдугаар улирлын эдийн засгийн өсөлтийн хурд нь бага зэрэг буурсан байна. Гэхдээ дунд урт хугацаанд авч үзвэл, Хятадын эдийн засгийн урт хугацааны сайн хандлагын үндсэн байдал мөн өөрчлөгдөөгүй.

Эдийн засгийн эдгээр амжилт нь дэлхий нийтэд авч хэлбэл боломж юм. Юуны өмнө Хятадын том зах зээлийг дурдах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт үүний ашиг шимийг хүртэнэ. Германы Байер компанийн мэдэгдсэнээр, сүүлийн жилүүдэд компанийн дижитал инноваци болон Хятадын компаниудтай хамтран ажиллахаар дамжин, ашгаа тогтвортой нэмэгдүүлсэн. Үүнээс гурваны нэгийн бизнес нь Хятад улстай цахим индрээр хамтран ажилласны үр дүн юм.

Хятадын эдийн засгийн чансаатай хөгжил нь үндэстэн дамнасан компаниудад шинэ боломж олголоо. Хятад улс одоо шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэн, шинэ хэлбэрийн аж үйлдвэржилтийг гүнзгийрүүлэн ахиулж, шинэ хөдөлгөх хүчийг хурдацтай бий болгож байна. Энэ оны эхний хагаст дэвшилтэт технологийн үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, шинэ ногоон хөгжлийн чиг хандлага улам тодорхой болж, гадаад худалдаанд нэвтэрч байна. Үүний зэрэгцээ Хятадын гадаад худалдааны бүтэц мөн тогтвортой сайжирсаар байгаа юм. 

Хятадын тогтвортой үргэлжлэх бодлого нь гадаадын аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн өргөн орон зай олгож байна. Визгүй зорчуулах, гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг цомхтгох, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад зориулсан үйлчилгээний хамгааллыг чангатгах зэрэг бодлогууд боловсруулан хэрэгжүүлж, Хятад улсад бизнес эрхэлж буй гадаадын компаниудын “сэтгэл санааг тогтвортой” болгожээ. 

Өнөөдөр, Хятадын КН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 3-р бүгд хуралдаан Бээжин хотноо нээлтээ хийж, өөрчлөлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлтийг ахиулах талаар стратегийн байршуулалт хийх болно. Хятад улс дэлхий нийтэд мөн өсөлтийн хүсэл найдвар төрүүлж, үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж хангах талаар олон улсын хамтын нийгэмлэг хүлээлттэй байгаа юм. 

Зах зээлийн амьжиргааны хүч болон хөдөлгөх хүчийг дайчлан, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг бий болгохоор дамжуулан, Хятад улс бүтэн жилийн зорилтот үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.