Ираны шинэ засгийн газартай хамтран зүтгэхэд бэлэн байна
2024-07-15 17:48:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, долдугаар сарын 15-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. 

Энэ долдугаар сарын 13-нд Ираны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Масоуд Пезешкиан гадаад бодлогынхоо талаар танилцуулахдаа, Хятад улс хоорондын уламжлалт найрамдлыг Иран нандигнадаг, олон улсын шинэ дэглэмийг байгуулах замналд Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэн хүлээж байна гэсэн бөгөөд Иран, Саудын Арабын харилцааг хэвийн болгох үйл явцад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж буйг сайшаасан байна. Энэ талаар Хятад улсын байр суурь ямар вэ гэсэн сэтгүүлчийн сонирхсон асуултад Линь Жянь хариулахдаа, ерөнхийлөгч Масоуд Пезешкиан Хятад Ираны харилцааны талаар байр сууриа илэрхийлснийг Хятад улс сайшааж байна. Хятад Ираны найрамдалт харилцаа өнө удаан түүхтэй юм. Хятад Ираны харилцааг хөгжүүлэхийг Хятад улс маш чухалчилдаг бөгөөд Ираны шинэ засгийн газартай хамтран зүтгэж, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.