ОХУ-ын Батлан хамгаалах яам 7-р сарын 15-ны өдөр байлдааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, Оросын арми байлдааны олон фронтод Украины олон танк, явган цэргийн байлдааны машин, хуягт машин, төрөл бүрийн гаубиц түүнчлэн их бууны эсрэг радар, зэвсгийн агуулах зэрэг Украины армийн бусад техник хэрэгсэл болон дэд бүтцийг устгасан байна. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин МиГ-29 сөнөөгч 1 онгоц, нисгэгчгүй 36 онгоц, АНУ-д үйлдвэрлэсэн 5 "Хаймас" пуужинг устгасан гэжээ.
Украины Зэвсэгт хүчний жанжин штаб 15-ны өдөр байлдааны тайлан нийтэлж тэмдэглэхдээ, мөн өдөр фронтын шугамд нийтдээ 69 удаагийн тулаан болсон. Одоогоор фронтын шугамын байдал, ялангуяа Покровск бүсэд хурцадмал байдал үргэлжилсээр байна. Харьковын нутаг дэвсгэрт, Украины арми нөхцөл байдлыг хяналтдаа авсан хэвээр байна. Оросын арми мөн өдөр Лиман бүс дэх Украины армийн байрлал руу гурван удаа довтолсон гэжээ.