Ирак ДХБ-д элсэх хэлэлцээрээ дахин сэргээв
2024-07-16 10:32:59
Share
Share this with Close
youtube WeChat

16 жилийн дараа Ирак Дэлхийн худалдааны байгууллагад \ДХБ\ элсэх хэлэлцээг дахин эхлүүлнэ гэдгээ орон нутгийн цагаар долдугаар сарын 15-нд Иракийн Худалдааны сайд Асир Аль-Гурейр мэдэгдэв.

ДХБ-ын төв байранд эхний шатны бэлтгэл хурал болж, хурлыг Иракийн Худалдааны яамны Гадаад эдийн засгийн харилцааны газар зохион байгууллаа. Хэлэлцээнд Иракийн яам хороод болон Курдын өөртөө засах бүсийн төлөөлөл оролцож, Иракийн талын өмнө нь ДХБ-д өргөн мэдүүлсэн гол баримт бичгүүдийг авч хэлэлцсэн гэж мэдээнд дурджээ. 

Уг ажлын хэргийн гурав дахь шатны бэлтгэл хурлыг Иракийн Худалдааны сайд ахлах бөгөөд хурлаар Ирак ДХБ-д элсэхтэй холбоотой архивын материалыг хянан хэлэлцэх юм.