АНУ "Инфляцыг бууруулах тухай хууль" буюу шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэлд нөхөн олговор олгох арга хэмжээг баталж, Хятадын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн сүлжээнд чиглэсэн ялгаварлан гадуурхах шинжтэй бодлогыг боловсруулж байгаа нь тодорхой улс орнуудад дарамт шахалт үзүүлэх үндсэн дээр өөрийн орны шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн сүлжээг дэмжих зорилготой юм. Үнэн хэрэгтээ, уг хуулийн төслийг нийтэлсний дараа, АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн зах зээлийн нийлүүлэлт, хэрэглэгчдийн итгэл үнэмшилд муугаар нөлөөлж, цахилгаан эрчим хүчийг өөрчлөх зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн том саад тотгор болсон гэж Хятадын машин механизм, электрон бүтээгдэхүүний импорт, экспортын худалдааны танхим өнөөдөр мэдэгдлээ.
АНУ-ын "Инфляцийг бууруулах тухай хууль” буюу шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэлд нөхвөр олгох арга хэмжээний талаар мэргэжлийн хэсэг байгуулж, гомдол мэдүүлэх явцыг ахиулж, Хятадын засгийн газраас ДХБ-д хандсан хүсэлтийг тууштай дэмжиж байна. Мөн Хятадын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн хууль ёсны хөгжлийн эрх ашгийг хамгаалахыг дэмжиж байна гэж уг худалдааны танхим илэрхийлжээ.
АНУ-ын "Инфляцийг бууруулах тухай хууль" буюу шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэлд нөхвөр олгох арга хэмжээ нь зах зээлийн эдийн засгийн үндсэн хуулийг зөрчиж байна. Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн хөгжилд дарамт шахалт үзүүлж, дэлхийн шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн шударга өрсөлдөөний орчин, үйлдвэрийн гинжийн хэлхээний тогтвортой байдалд ноцтой хохирол учруулж, улмаар олон улсын худалдааны дэг журмыг алдагдуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг чирэгдүүлэх зорилготой юм