Эдийн засаг худалдаа шинжлэх ухаан технологийн асуудлыг улс төржүүлэх нь хэн алинд ашиггүй
2024-07-17 19:35:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 17-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ: АНУ хорон муу санаагаар Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хориг тавьж дарамталж буйд чиглүүлэн Хятадын тал хатуу чанга байр сууриа удаа дараа илэрхийлсэн. Эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологийн асуудлыг Америкийн тал улс төржүүлж, аюулгүй байдлын цар хүрээнд хамруулж, багаж хэрэгсэл болгож, Хятадад чип экспортлоход тавьсан хяналтаа тасралтгүй чангатгаж, түүнчлэн бусад орныг албадан Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд дарамт шахалт хийлгэж, олон улсын худалдааны дүрмийг ноцтой эвдэж, дэлхийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжингийн тогтвортой байдлыг хохироож буй нь хэн алинд ч ашиггүй. Үүнийг Хятадын тал тууштай эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ зөв бурууг ялгаж, албадан сүрдүүлэхийг тууштай эсэргүүцэж, шударга нээлттэй олон улсын эдийн засаг худалдааны дэг журмыг хамтдаа хамгаалж, өөрсдийн алс хэтийн ашиг тусаа сайтар хамгаалахыг холбогдох орнуудад хүсэж байна гэв.