Ард түмэн бол улс орны үндэс, үндэс бат бол улс амгалан
2024-07-17 11:29:23
Share
Share this with Close
youtube WeChat

2012 оны эцсээр Ши Жиньпин дарга Хэбэй мужийн Фүпин сянийн хоёр тариачин өрхөөр орж, тэдний санал бодлыг нь сонсов. 2019 оны дөрөвдүгээр сард тэрээр мөн Чүнчин хотын туйлын ядуу амьдралтай уулан тосгон Хуашицүньд ажилласан юм.

Хятадын дээд удирдагчийн хувьд Ши Жиньпин байнга ингэж нутаг нутгийн анхан шатны хүмүүстэй уулзаж, тухайн нутгийн бодит байдлыг ойлгон судалж, иргэдийн амьжиргаатай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг хичээдэг.

Орон нутагт ажиллахдаа тэрээр олон давхаргын албаны ажилтнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан, сэтгэл зүтгэл гарган ажиллахыг шаарддаг. Тэрээр хөгжил нь идэвхжилд түшиглэдэг. Тусламж тэтгэлэгт найдах нь асуудлыг шийдэж чадахгүй гэж нутгийн иргэдэд хандан уриалдаг. Орон нутаг эрхбиш өөрийн гэсэн үйлдвэрлэл, хөдөлмөрлөх хүч байх хэрэгтэй, нээлттэй байж хөгжилд хүрдэг хэмээн Ши Жиньпин онцолдог.

Ши Жиньпин Хятадын дээд удирдагчийн албан тушаалд ажилласан найман жилийн хугацаандаа Хятадын хөдөө орон нутгийн 100 сая орчим хүнийг ядуурлаас ангижруулах ажлыг удирджээ.

“Ард түмэн бол улс орны үндэс, үндэс бат бол улс амгалан. Иргэдийн амьжиргаа бол ард түмний аз жаргалын суурь, нийгэм эвсэг зохицонгуй байхын үндэс юм.” хэмээн Ши Жиньпин ярьдаг.

Ард түмэн бол улс орны үндэс гэж байснаас ард түмэн төвтэй болсон нь

“Ард түмэн бол улс орны үндэс” хэмээх цэц үг нь 5000 гаруй жилийн өмнөх Хятадын “Засагт ном” -д бичигдэж байжээ. “Ард түмнээр үндэс болгосон” үзэл баримтлал нь Хятадын эртний улс төрийн шилдэг өв бөгөөд ХКН ард түмний аз жаргал, үндэстний сэргэн мандлын төлөө зүтгэх хүсэл зорилтынх нь үндэслэл юм.

Үүний дагуу Ши Жиньпин “Ард түмэн төвтэй” хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөв байдлын талаарх ХКН-ын дээд давхаргын төлөвлөлтийн үнэт зүйлсийн шаардлага болгосон юм. Энэ нь мөн ч шинэ эринд Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх сонголт хийсний үндэслэл юм. “Сайн сайхан амьдралын төлөөх ард түмний хүсэл эрмэлзэл бол бидний тэмцлийн зорилт” “Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэхэд нийгмийн тэгш байдал шударга ёсыг ахиулан, ард түмний үр өгөөжийг нэмэгдүүлэхээр үндсэн зорилт болгох хэрэгтэй” хэмээн Ши Жиньпин энэ үзэл баримтлалыг товч тодорхой тайлбарласан билээ.

Энэ үзэл баримтлалаар Ши Жиньпин шинэ эрин дэх Хятад улсын иргэдийн амьжиргааны бүх салбарын гүнзгий өөрчлөлт шинэчлэлтийг удирдаж байна:

Эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж байна: Суурь эмчилгээ, хүнд өвчний даатгалын түвшинг үргэлжлүүлэн дээшлүүлж, тулгам шаардлагатай эм бэлдмэлүүдийг эмнэлгийн даатгалын нөхөн төлбөрт хамруулж, эмнэлэгт хэвтэх, амбулаторийн зардлыг орон нутаг дамнан шууд тооцоо хийхээр шийдвэрлэв. Улсын эмнэлгүүдийн иж бүрэн шинэчлэлийг ахиулж, хошуу сянийн эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний чадавхыг үргэлжлүүлэн сайжруулж байна.

Боловсролын салбарын тогтолцоо механизмын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж байна: Хот, хөдөөгийн албан журмын боловсролын цогц хөгжлийг ахиулж, мэргэжлийн боловсрол сургалтын тогтолцоог боловсронгуй болгон, үйлдвэрлэл сургалтыг уялдуулан, сургууль болон аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсролын тэгш байдал, чанарыг сайжруулахад илүү тус дөхөм үзүүлж байна.

Өрхийн бүртгэлийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж байна: Хот хөдөөгийн өрхийн бүртгэлийн нэгдсэн тогтолцоог цогцоор нь бүрдүүлж, шинэ хэлбэрийн хотжилтыг дэмжин, хүмүүсийн урам зориг эрч хүчийг бүрэн дайчилж байна.

Үүний зэрэгцээ хувь хүний орлогын албан татварын шинэчлэлээр 250 сая хүнд ашиг шим хүртээсэн, хөдөө орон нутагт “Жорлонгийн хувьсгал” хийж, хотод хог хаягдал  ангилахыг хэрэгжүүлсэн... 10 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 2000 гаруй шинэчлэлтийн төслүүд улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологи зэрэг олон салбарыг хамарч, ард түмэн төвтэй үзэл баримтлалыг хэрэгжүүлсээр ирсэн байна.

Ард түмний төлөө байснаасаа ард түмэнд түшиглэн өөрчлөлт шинэчлэлт хийх замналыг сонгосон нь

Ши Жиньпиний дэвшүүлсэн “Ард түмэн төвтэй” хөгжлийн үзэл баримтлалд “Хэний төлөө” хөгжин шинэчлэхийг тодорхойлсон төдийгүй “Хэнд түшиглэн” хөгжин шинэчлэх асуултад хариулсан юм. “Ард түмний төлөө байх өөрчлөлт шинэчлэлт л ач холбогдолтой. Ард түмэнд түшиглэсэн өөрчлөлт шинэчлэлт л хөдөлгөх хүчтэй” хэмээн тэрээр онцолжээ.

Шинэ цаг эринд Хятадын нийгмийн гол зөрчил нь ард түмний өдөр ирэх тутам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын төлөөх эрэлт болон тэнцвэргүй хангалтгүй хөгжил хоорондын зөрчил боллоо.

Иймд “Зөв замнал хаана байгаа вэ?Ард олны дунд байгаа. Бид доошоо харах ёстой, дээд түвшний төлөвлөлтийг иргэдийн санаа бодолтой нэгтгэх хэрэгтэй” “Хүн бүрд өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах боломж өгч, амьдралд амжилт гаргах, мөрөөдлөө биелүүлэх боломжийг хуваалцан, хүмүүсийн тэгш оролцоо, хөгжлийн тэгш эрхийг хангаж, нийгмийн тэгш байдал, шударга ёсыг хамгаалах ёстой” хэмээн Ши Жиньпин онцоллоо.

“ХКН өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийн үндсэн зорилго нь нийгмийн тэгш байдал, шударга ёсыг дэмжин, өөрчлөлт шинэчлэлтийн хөгжлийн амжилтыг ард түмэнд улам эрх тэгш хүртээхийн төлөө юм.” гэж Ши Жиньпин цохон тэмдэглэж байсан бөгөөд энэ нь мөн ч ХКН-ын үйл ажиллагааны үндэслэл, шинэ замналынх нь хөдөлгөх хүч, эхний гараа юм.