Хятад улсын нуурын өрөмдлөгийн гүний рекордыг эвдэв
2024-07-17 16:01:44
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 7-р сарын 17-ны өдрийн 13:00 цагт Хөхнуур-Төвөдийн шинжлэх ухааны хоёрдугаар экспедицийн судалгааны чухал ажлын нэг болох Намцогийн олон улсын эх газрын шинжлэх ухааны өрөмдлөгийн төлөвлөгөөг 42 хоног шаргуу хөдөлмөрлөсний эцэст амжилттай хийж дуусгав. Шинжлэх ухааны экспедицийн багийнхан Намцо нуурын ёроолоос нийт долоон цооног өрөмдөж, нуурын ёроолоос 951.12 метр урт хадны цөм гаргаж авсан байна, үүнийг Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн палеоклиматологи, нуурын палеоэкологи ба хувьсал, гурвалсан холбоо хийгээд цаг уурын телехолболт зэрэг шинжлэх ухааны олон салбарын судалгаанд ашиглаж болно.

Намцо бол Төвөдийн хоёр дахь том нуур юм. Нуур нь далайн түвшнээс дээш 4718 метрийн өндөрт орших бөгөөд усны хамгийн их гүн нь 100 орчим метр юм.

Намцогийн олон улсын эх газрын шинжлэх ухааны өрөмдлөгийн хөтөлбөрт хамрагдаж буй судалгааны байгууллагууд нь Хятад, Герман, Швейцарь, Их Британи зэрэг орноос ирж, шинжлэх ухааны экспедицийн багийн 70 гаруй гишүүдтэй ажээ.