Бүх хүчээ дайчлан үер усны гамшигтай тэмцэж байна
2024-07-17 16:05:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Усан ашиглалтын яамны 16-ны өдөр нийтэлсэн мэдээгээр, хур бороо ихэсч, дээд урсгалын ус доошоо урсах зэрэг нөлөөгөөр, Хятадын 10 муж, өөртөө засах орны 75 гаруй гол мөрөнд үер усны гамшиг болж байна. Хүнд ноцтой гамшгийг даван туулахын тулд олон газрынхан адил бус түвшний онцгой байдлын арга хэмжээг хэрэгжүүлж, яам хороод шуурхай ажиллаж, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохицуулан, гамшигт нэрвэгдсэн иргэдийн амьжиргааг баталгаажуулж байна. 

Саяхан Хятадын Онцгой байдлын яам болон Сангийн яамнаас байгалийн гамшгаас авран туслах төвлөрсөн төсвөөс 1 тэрбум 822 сая юань санхүүжүүлсэн бол, Үндэсний үр тариа, материалын нөөцийн газартай хамтран нийт 83 сая 610 мянган юаний үнэ бүхий байгалийн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө болон 397 мянган ширхэг эд бодис гаргаж, орон нутагт дэмжлэг үзүүлж байна. Үндэсний гал түймрээс аврах анги ч 79 мянган хүн хүчийг дайчилж, 33 мянган хүнийг аварч, нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн давхацсан тоогоор 36 мянган мэргэжлийн болон нийгмийн онцгой байдлын хүн хүчнийг зохион байгуулж, аврах ажиллагаанд оролцуулж байна.