Нээлттэй зах зээл боломжоор дүүрэн
2024-07-17 16:36:54
Share
Share this with Close
youtube WeChat

Тайланд Вьетнамын Дуриан,Чилийн интоор, Шинэ Зеландын киви, Кенийн авокадо гээд дэлхийн олон орны онцлог жимс Хятадын зах зээл, дэлгүүр хоршоонд байнга харагддаг. Статистик тоо баримтад харуулснаар, холбогдох бодлогын дэмжлэгтэйгээр өнгөрсөн жил Хятадад импортоор орж ирсэн жимсний нийт үнийн дүн 16 тэрбум 850 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 15 хувиар өсжээ. Гадаадын олон төрлийн жимсийг Хятадын зах зээлд их хэмжээгээр нийлүүлж буй нь хоёр талдаа ашигтай. 

“Өнөөгийн цагт хэрэглэгчид чанар сайтай жимсийг ихээр худалдан авах болсон” гэж Бээжин хотын супермаркетийн менежер хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд Тайланд Вьетнамын Дуриан, Кенийн авокадо зэрэг гадаадын жимсний Хятад дахь борлуулалт ихээр нэмэгдэж, зах зээлийн жимсний борлуулалтын 40-45 хувийг эзэлж байна. 

Хятадын хэрэглэгчдийн импортын жимсний эрэлт нэмэгдэж байгааг дагалдан гаалийн бүрдүүлэлтийн хурд ч илэрхий нэмэгдлээ. Юньнань мужийн Мөхань хилийн шалган нэвтрүүлэх өртөөнд стандартын 37 чингэлэг шинэ соргог жимс ачсан Хятад-Лаосын олон улсын ачааны галт тэрэг арван зургаахан минутын дотор хилийн шалгалтаа дуусгаж Хятадын хилээр орж иржээ. Холбогдох албаны хүн хэлэхдээ, шалгалтын өртөөнд шуурхай үйлчилгээний цэг ажиллуулж, галт тэрэгний жолоочид зориулан гаалийн бүртгэлийн ажлыг хялбарчилж, саадгүй, шуурхай нэвтрүүлж байна гэжээ.