Хоёр талын яриа хэлцэл, солилцоонд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэв
2024-07-17 18:30:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 7 дугаар сарын 17-ны өдөр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав.

2023 оны 11 дүгээр сард Хятад, Америк хоёр орон зэвсгийн хяналт, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх асуудлаар Вашингтонд зөвшилцөл хийсэн. Хэсэг хугацааны турш, Америкийн өндөр албан тушаалтнууд өөр өөр арга хэмжээн дээр Хятад улсыг АНУ-тай шинэ зөвшилцөл хийхээс татгалзаж, Америкийн холбогдох саналд бодитой хариу өгөхгүй байна гэж буруутгасан байсан. Үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа: Сүүлийн хэсэг хугацааны турш Америк нь Хятадын талын хатуу эсэргүүцэл, удаа дараа хатуу байр суурь илэрхийлснийг үл тоомсорлож, үргэлжлүүлэн Тайваньд зэвсэг худалдан өгч, Хятадын талын язгуур ашиг сонирхлыг ноцтой хохироож, хоёр талын харилцан итгэлцлийг алдагдуулж, хоёр тал үргэлжлүүлэн зэвсгийн хяналтын зөвшилцөл хийх улс төрийн уур амьсгалыг ноцтой эвдсэн. Энэ шалтгааны улмаас Хятад улс АНУ-тай зэвсгийн хяналт болон цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх шинэ ээлжийн зөвшилцөл хийх хэлэлцээгээ түр зогсоосон. Ийм байдалд хүрсний бүх хариуцлага АНУ-ын талд байна.

Хятад улс АНУ-тай харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар хожих зарчмын үндсэн дээр олон улсын зэвсгийн хяналтын асуудлаар харилцаа холбоогоо үргэлжлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ Хятадын язгуур ашиг сонирхлыг Америкийн тал заавал хүндэтгэн, хоёр тал яриа хэлцэл, солилцоо хийхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэв.