“Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулсан амжилтыг танилцуулав
2024-07-18 18:16:46
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, долдугаар сарын 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Сэтгүүлчийн сонирхсон асуулттай холбоотойгоор Линь Жянь хэлэхдээ, 2013 онд Ши Жиньпин дарга анх удаа “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга дэвшүүлснээс хойш арав гаруй жилийн хугацаанд Хятад улс талуудтай хамтран, “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг хэрэгжүүлэн хөгжүүлснээр нээлттэй хүлээцтэй харилцан ашигтай хөнгөлөлттэй хамтран ажиллаж хамтаар хожиж, олон орны талархлыг хүлээсэн олон улсын нийтийн бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны индэр болсон гэжээ.

Тэрээр хэлэхдээ, арав гаруй жилийн хугацаанд уг санаачилгын дагуу, Хятад улс 150 гаруй улс орон, олон улсын 30 гаруй байгууллагатай “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. 2023 онд Хятад улс болон хамтран бүтээн байгуулагч орнууд хоорондын барааны худалдааны хэмжээ 19.5 их наяд юаньд хүрч, Хятадын импорт экспортын нийт хэмжээний 46.6 хувийг эзэлсэн гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, Хятад улс талуудтай хамтран илүү нээлттэй, хүлээцтэй, дэд бүтцээр холбогдон хамтран хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулахад бэлэн байна гэжээ.