Урсула фон дер Лейен Европын комиссын даргаар улиран сонгогдлоо
2024-07-19 10:09:14
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 18-ны өдөр Францын Страсбург хотноо Европын парламентын бүгд хурал болж, Урсула фон дер Лейен Европын комиссын даргаар дахин сонгогдлоо.

Одоогоор Европын парламентад 720 гишүүнтэй. Мөн өдрийн үдээс хойш болсон санал хураалтад Фон дер Лейен 401 дэмжих санал авч, Европын комиссын даргаар улиран сонгогдсон юм.

Фон дер Лейен 2013 оны 12-р сард Германы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, Германы түүхэн дэх анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд болжээ. 2019 оны сүүлчээр тэрээр Европын Комиссын Ерөнхийлөгчийн анхны таван жилийн үүрэгт ажлаа эхлүүлсэн юм.