Нгуен Фу Тронг таалал төгссөнд холбогдуулан эмгэнэлийн цахилгаан утас илгээв
2024-07-19 21:13:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист Намын Төв Хорооноос 7-р сарын 19-нд Вьетнамын Коммунист Намын Төв Хороонд эмгэнэлийн цахилгаан утас илгээж, Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн таалал болсонд гүн эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлийн цахилгаан утсанд тэмдэглэхдээ: Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг харамсалтайгаар таалал төгсөв, Хятадын Коммунист Нам, Хятадын ард түмэн сайн нөхөр, ахан дүү, сайн найзаа алдлаа. Вьетнамын Коммунист Намын Төв Хороо, Вьетнамын засгийн газар, Вьетнамын ард түмэнд бид гүн эмгэнэл илэрхийлж, чин сэтгэлээсээ уй гашууг хуваалцаж байна.

Нгуен Фу Тронг бол үнэнч марксист, Вьетнамын Коммунист намын болон Вьетнамын ард түмний агуу удирдагч юм. Тэрээр Вьетнамын нам, улс орны олон үйлсийн төлөө, Вьетнамын шинэчлэл, нээлттэй байдал, социалист бүтээн байгуулалтад бүх амьдралаа зориулж, дэлхийн социалист хөдөлгөөний хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан.