Хятад, ЕХ хоорондын хамтын ажиллагааг эвдэж буй нь үндэслэлгүй юм
2024-07-19 18:53:41
Share
Share this with Close
youtube WeChat

7 дугаар сарын 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. CNN суваг хэлэлцээнд оролцсон гурван албан тушаалтны өгсөн мэдээлэлд үндэслэн мэдээлэхдээ, НАТО Орос сөргөлдөж буйгаас шалтгаалан, Европ дахь Хятад улсын дэд бүтцийн төслийг эргүүлэн татахыг НАТО-гийн албаны хүмүүс хэлэлцэж байна гэжээ. Үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ?  гэж сурвалжлагч асуужээ.

Хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа, холбогдох хэллэг нь НАТО-гийн хүчээ тэлэн өргөжүүлж, бүлэг хуваасан сөргөлдөөн хийж байгаагийн бас нэг илрэл юм. Хятад Оросын харилцаа бол эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх үндсэн дээр байгуулагдсан. Хятад, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж байна. НАТО Оростой сөргөлдөж буйгаараа шалтаг болгож Хятад Европын хамтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хамтын ажиллагааг эвдэж байгаа нь үндэслэлгүй. Талууд үүнийг эрс эсэргүүцэх ёстой гэв.