Тайваний асуудлаар Японд эсэргүүцэл илэрхийлэв
2024-07-19 20:05:23
Share
Share this with Close
youtube WeChat

19-ний өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь хэлэхдээ, Япон нь Тайваний бүс нутагтай тэнгис дээрх нэгдсэн сургуулилт хийсэнд бид маш их дургүйцэж, эрс эсэргүүцэж байгаа бөгөөд Японы талтай төв чангаар харилцсан юм.Тайваний асуудлаар Япон “Хоёр Хятад” эсвэл “Нэг Хятад нэг Тайвань” -ийг хүсэхгүй, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүй зэрэг төв чанга амлалтаа Хятад улсад хандан хийж байсан юм. Энэ бол Японы эрхбиш мөрдөх ёстой байр суурь, зарчим юм гэжээ. 

Тэрээр хэлэхдээ,  "Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах хүчнийг Япон ямарваа хэлбэрээр өмөөрөн дэмжиж болохгүй, Дорнод тэнгис, Өмнөд тэнгисийн асуудлаарх үг үйлдэлдээ болгоомжтой байж, Тайваний хоолойн хоёр эргийн энх тайван байдал, Хятад Японы харилцаанд эвдлэг хийхгүй байхыг бид шаардаж байна гэжээ.