Дэлхий нийтийг худал хуурмаг зүйлээр төөрөгдүүлэхээ АНУ нэн даруй зогсоох ёстой
2024-07-19 20:17:14
Share
Share this with Close
youtube WeChat

19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Америкийн "Милитари" сайтын мэдээлснээр, Америкийн тэнгисийн хүчний явган цэргийн корпус сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа "Хууран мэхлэх" хэмээх шинэ журам нийтэлжээ. Хэрхэн хууран мэхлэх арга ашиглан дайсныг эсэргүүцэх, хуурамч тагнуулын мэдээлэл бий болгох зэргийг багтаасан байна. АНУ-ын цэргийн тагнуулын ажилтан, "хууран мэхлэх" стратегийн гол санаачлагч Хилл ярилцлага өгөхдөө, "хууран мэхлэлт нь гарцаагүй манай хэрэгслийн хайрцагт байдаг", "Хэрэв хууран мэхлэлт байхгүй бол дайн болохгүй" гэж хэлжээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурь илэрхийлэх вэ? гэж сурвалжлагч асуув.

Линь Жянь хариулахдаа: Бид холбогдох мэдээллийг анзаарсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Помпео "АНУ худал хэлдэг, хуурдаг, хулгайлдаг" гэж олон нийтэд хүлээн зөвшөөрснөөс эхлээд АНУ-ын Пентагон COVID-19 тахлын үеэр Хятадын вакциныг гүтгэх зорилгоор худал мэдээлэл түгээх кампанид ажил явуулсан тухай саяхан илчлэгдсэн, түүнчлэн АНУ-ын арми энэ удаад “хууран мэхлэх” шинэ журмаа зарласан зэргийг дурдахад, хэн дэлхий даяар худал мэдээлэл тарааж байна вэ? Хэн тодорхой улс орнуудын эсрэг танин мэдэхүйн дайныг явуулж байна вэ? Олон улсын хэмжээнд кибер халдлага, мэдээллийн дайныг хэн үүсгэж байна вэ? АНУ “олон улсын ёс суртахуун” гэгчийн далбаан дор хувийн ашиг сонирхол хайсан хуйвалдаан хийж, худал хуурмаг сурталчилгаагаар худал мэдээлэл тарааж, олон нийтийн үзэл бодлын дайн, танин мэдэхүйн дайнаар бусад улс орныг дарамталж хэвшсэн. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг тодорхой харж, АНУ-ын эдгээр арга мэхээс үргэлж болгоомжилж байдаг. АНУ хууран мэхлэлтэд түшиглэн олон улсын хамтын нийгэмлэгт шуугиан үүсгэхээр оролддог цаг үе аль хэдийн ард хоцорчээ.

АНУ буруу үйлдлээ нэн даруй залруулж, дэлхий нийтийг худал хуурмаг зүйлээр төөрөгдүүлэхээ зогсоож, бусад улсыг гүтгэхээ больж, хувийн ашиг сонирхлын үүднээс худал мэдээлэл удаан хугацаанд тарааж ирснээ олон улсын хамтын нийгэмлэгт аль болох хурдан тайлбарлаж, түүнчлэн "хууран мэхлэх" тактик нь хөгжиж буй орнуудад ноцтой хохирол учруулсан талаар АНУ аль болох хурдан тайлбар өгөх ёстой гэв.