Хятадын худалдааны бодлогын тухай ДХБ-ын ес дэх хянан шалгалтын үнэлгээ амжилттай өндөрлөв
2024-07-20 15:25:01
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 19-нд Хятадын худалдааны бодлогын тухай ДХБ-ын ес дэх хянан шалгалтын үнэлгээ амжилттай өндөрлөжээ. Хятад улс хянан шалгалтын үеэр Хятадын худалдааны бодлогын талаар ДХБ-ын гишүүн орнуудын анхаарал хандуулж буй асуудлыг бүх талаар, идэхтэй хариулсан бөгөөд үндэслэлгүй зүйлийг эсрэг няцаасан байна.

Хятад улс цаашид өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа улам өргөжүүлж, өндөр чанартай хөгжлийг дэмжиж, дэлхий нийтэд илүү их боломж авчирна гэдэгт ДХБ-ын гишүүн орнууд эргэлзэхгүй итгэх нь зүйтэй гэж Хятад улс илэрхийллээ. 

Цөөн хэдэн орон Хятад улс “хэт үйлдвэрлэж байна”, “эдийн засгаар дарамт шахалт үзүүлж байна” гэж буруушаасны эсрэг Хятад улс няцаалт хийжээ. Хятадын тал онцлохдоо, Хятадын нөхөн олговрын бодлого ДХБ-ын дүрэм журамд нийцэж байна, Хятадын аж ахуйн нэгж амжилтад хүсэн нь зах зээлийн шударга өрсөлдөөнөөс болсон. Хятад улсын шинэ эрчим хүчний бүтээгдэхүүн нь дэлхийн ногоон, нүүрстөрөгч багатай өөрчлөлт, мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эерэг хувь нэмэр оруулсан. Дэлхийн хүрээнд авч үзвэл, шинэ эрчим хүчний бүтээгдэхүүний нийлүүлэлт хэрэгцээндээ хүрэхгүй байгаа учраас хэт үйлдвэрлэл гэх асуудал огт байхгүй. Мөн тэдний хэлж буй эдийн засгийн дарамт шахалт гэдэг нь Хятадын аль ч цаг үеийн худалдааны бодлогод байж үзээгүй зүйл юм. Зарим гишүүн орнууд бусад орны үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, төрөл бүрийн хориг арга хэмжээ хэрэгжүүлж, бусад гишүүн орны аж ахуйн нэгж, хувь хүний эсрэг ганц талын хориг арга хэмжээ авч байна, энэхүү үйлдэл нь сая эдийн засгийн дарамт шахалт гэдийг жинхэнэ утгаар харуулж байна гэжээ. 

Уг хянан шалгалтын үеэр ДХБ-ын 71 гишүүн орны төлөөлөгч үг хэлсэн байна. Хятад улсын өөрчлөлт нээлт хийж олсон асар их амжилт, ДХБ-д оруулсан хүчин зүтгэлийг гишүүн орнууд өндрөөр үнэлжээ. Хятад улстай эдийн засаг худалдааны харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг тэд хүссэн бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих, хөгжиж буй гишүүн орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэх, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах зэрэг талаар Хятад улсад улам илүү үүрэг гүйцэтгэхийг тад нар хүссэн байна.