Ши Жиньпин бүх хүчээ дайчлан авран туслахыг шаардсан байна
2024-07-20 14:37:28
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 19-ний өдрийн 20 цаг 40 минутад Шааньши мужийн Шанлөү хотын Жашуй сяньд уулын үерийн улмаас хурдны замын гүүр нурж, автомашин голд унасан байна. 20-ны өдрийн 10:00 цагийн байдлаар гамшгийн улмаас 12 хүн амиа алдаж, 30 гаруй хүн сураггүй байна.

Гамшгийн дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд хэмжээнд чухалчлан үзэж, заавар өгч, Жашуй сяньд үерийн улмаас хурдны замын гүүр нурснаас болж олон хүн сураггүй болсон байна, одоогийн хамгийн чухал зүйл бол бүх хүчээ дайчлан аврах ажил хийж, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайж, хохирлыг багасган, ар гэрийнхнийг тайвшруулах зэрэг арын ажлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Шинжлэх ухаанчаар аврах ажил өрнүүлж, эргэн тойрны аюулгүй байдлын эрсдэлийг сайтар судалж, дахин гамшиг гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэжээ. Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, одоо үерийн гамшгаас сэргийлэх хамгийн зангилаа үе болж байна, олон газар орон, холбогдох байгууллага дээд хэмжээнд чухалчлан үзэж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хүмүүсийн амь нас, эд хөрөнгийг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй гэжээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян чухал заавар өгч, сураггүй алга болсон хүмүүсийг бүх хүчээр эрэн хайж, ослын шалтгааныг аль болох хурдан тогтоох, арын ажлыг сайтар хийх хэрэгтэй. Мөн эрсдэлийг шуурхай шалгаж, зохицуулан, дахин гамшиг гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Цаашид талуудын үүрэг хариуцлагыг ухамсарлан, төрөл бүрийн эрсдэл, аюул гарах нөхцөл шалтгааныг тал бүрээр шалгаж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг шаардсан байна.

Ши Жиньпин дарга болон Ли Чян ерөнхий сайдын заавар ёсоор, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гүөчин холбогдох яам хороодын хариуцлагатай хүмүүсийг ахлан газар дээр хүрч авран туслах ажиллагааг удирдаж байна. Шааньши муж болон Шанлу хотынхон ч бүх хүчээ дайчлан аврах ажиллагаа хийж байна.