Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч Хятадын хөгжилд шинэ хүч сэлбэлээ
2024-07-20 23:06:56
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь сүүлийн үед Хятадын эдийн засгийн салбарын хамгийн их яригдах үг болжээ. Саяхан хуралдсан Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх шинэ зураг төсвийг зураглан гаргасан юм. Тэр дундаа, орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тогтолцоо механизмыг боловсронгуй болгохыг дэвшүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс холбогдох өөрчлөлтийг тууштай өрнүүлэх замаар шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг боловсруулан хөгжүүлэхэд илүү боловсронгуй тогтолцоотой орчныг бүрдүүлэн өгч, улмаар өндөр чанартай хөгжлийг биелүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад хүчирхэг хөдөлгөгч хүч хангах болно гэжээ.

Уг хурлаар “Өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх тухай ХКН-ын төв хорооны тогтоол”-ыг баталсан юм. Энэ нь Хятад улс шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тодорхой зураг төсөлтэйг бүрэн харуулж байна. Тодруулбал, шинэ тулгар хөгжиж буй үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, ирээдүйн үйлдвэрлэлийн төсөл төлөвлөгөөг гаргаж, уламжлалт аж үйлдвэрийг шинэчлэн, өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон үйлдвэрлэлийн хөгжүүлэх зэрэг болно. Дээр дурдсан “орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан хөгжүүлэх” гэдэг нь маш зангилаа тодорхойлолт болох юм. Хятад улс нэг загварыг даган мөрдөж шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж байгаа биш, харин бодит байдалд үндэслэн, орон нутгийн нөөц баялаг, аж үйлдвэрийн үндэс суурь, судалгааны нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шинэ үйлдвэрлэл, шинэ загвар, шинэ хөдөлгөгч хүчийг сонсголтойгоор хөгжүүлэх явдал юм.

Илүү гүн давхаргаас үзвэл, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх нь дан ганц эдийн засаг, аж үйлдвэрлэлийн бодлогын асуудал төдий биш, харин өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх замаар эдийн засгийн тогтолцоо, технологийн тогтолцоо, боловсон хүчний тогтолцоог улам боловсронгуй болгож, улмаар өндөр түвшний гадаадад нээлттэй байдлаа өргөтгөж, олон улсын таатай орчныг бий болгохыг зорьж байгаа юм. Тус “тогтоол ”-д зааснаар өөрчлөлт шинэчлэлээр шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг ахиулж, шинэ чанарын хөгжлийн хүчтэй зохихуйц үйлдвэрлэлийн харилцааг хурдтай бий болгоно гэсэн. Эндээс бид шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх гэдэг нь олон талыг хамарсан гэдгийг харж болно.

Орон нутгийн нөхцөл байдалд нийцсэн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх тогтолцоо механизмыг бий болгоно гэдэг нь Хятад улсын хөгжлийн арга хэлбэрт маш гүнзгий өөрчлөлт авчирна гэж шинжээчид үзсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Эрик Солхайм саяхан Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг эрчтэй хөгжүүлж байгааг өндрөөр үнэлж, технологиор удирдамж болгон, ногоон хөгжлийг тууштай хийх нь Хятад улс 21-р зуунд амжилтад хүрсний зангилаа гэж үзсэн байна.

Шинэ төрлийн үйлдвэрлэл өрнөн хөгжиж, ногоон хөгжил цэцэглэн хөгжиж байна. Хятадын эдийн засаг ч шинэ хүчээр сэлбэгдэн, дэлхий нийтэд шинэ уур амьсгал авчирсан. Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэхийг дагалдан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь хөгжилд илүү хүч нэмж, өндөр чанартай хөгжил, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжиж, мөн дэлхийн эдийн засагт шинэ хүч сэлбэх болно.