Нгуен Фу Чонг агсанд зориулж "төрийн ёслолын оршуулга" үйлднэ
2024-07-21 15:19:31
Share
Share this with Close
youtube WeChat

Вьетнамын Коммунист Намын Төв Хороо, Үндэсний Ассамблей, Вьетнамын Ерөнхийлөгч, Засгийн газар, Эх орны фронтын төв хороо 20-ны өдөр тусгай мэдэгдэл нийтэлж, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг агсаны "төрийн ёслолын оршуулга" энэ сарын 25, 26-ны өдөр үйлдэгдэх тухай мэдэгджээ. 

Вьетнамын мэдээний агентлаг тусгай мэдэгдлийг иш татан тэмдэглэхдээ, Нгуен Фу Чонг агсанд эмгэнэл илэрхийлэх ёслол орон нутгийн цагаар 25-ны 7:00-22:00, 26-ны 7:00-13:00 цагийн хооронд, дурсгалыг хүндэтгэх ёслол 26-ны 13:00 цагт нийслэл Ханой дахь Үндэсний оршуулгын газар, Хо Ши Мин хот дахь нэгдлийн ордон болон талийгаачийн төрсөн нутагт зэрэг явагдана. Түүнчлэн оршуулгын ёслол нь 26-ны 15 цагт Ханой хот дахь Муй И оршуулгын газарт болно. 25, 26-ны өдрүүдэд Вьетнам улсын төрийн байгууллагууд болон олон нийтийн газрууд үндэсний гашуудал зарлаж, бүх нийтийн зугаа цэнгэлийн үйл ажиллагааг зогсооно.