Дэлхийн өвийн 46 дахь бага хурал нээгдэв
2024-07-22 10:24:21
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 21-ний өдөр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 46 дахь хурал (Дэлхийн өвийн бага хурал) Энэтхэгийн нийслэл Шинэ Делид нээгдэв. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нээлтийн ёслолд оролцов.

Энэ удаагийн хурал 7-р сарын 21-ээс 31-ний өдрүүдэд Шинэ Дели хотноо болох бөгөөд уулзалтын гол агуулга нь “Дэлхийн өвийн жагсаалт”-ад бүртгүүлэхээр нэр дэвшсэн 27 өвийг хянан хэлэлцэж, жагсаалтад байгаа 124 өвийн хамгаалалтын байдалд үнэлгээ өгөх юм.

Дэлхийн өвийн хороо нь “Дэлхийн соёл болон байгалийн өвийг хамгаалах конвенц”-ийн удирдах хоёр байгууллагын нэг юм. Тус хорооны гишүүд нь конвенцид нэгдсэн 195 оролцогчоос орноос сонгогдсон 21 орны төлөөлөгчдөөс бүрддэг ажээ.