Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн өрсөлдөөнөөс нэрээ татахаа мэдэгдэв
2024-07-22 08:43:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 21-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татна гэдгээ зарлав.

Байден мөн өдөр хувийн сошиал сүлжээнд нийтэлсэн захидалдаа, дахин сонгогдох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ, гэвч Ардчилсан нам болон АНУ-ын эрх ашгийн үүднээс тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгахад анхаарлаа хандуулахаар болжээ. Байден хэлэхдээ, энэ долоо хоногийн сүүлээр дээрх шийдвэрийнхээ талаар ард түмэндээ дэлгэрэнгүй танилцуулна гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татсныхаа дараа, АНУ-ын дэд ерөнхийлөгч Харрисыг Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг бүрэн дэмжиж, хүлээн зөвшөөрнө гэдгээ Байден мэдэгдэв.