НҮБ: хүүхдийн дархлаажуулалт бүс нутгийн мөргөлдөөний улмаас зогсонги байдалд орж байна
2024-07-23 15:37:45
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас 15-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, бүс нутгийн мөргөлдөөн хурцадсаны улмаас өнгөрсөн онд дэлхийн дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн үйл явц зогсонги байдалд орсон. Энэ нь тахал гарахаас өмнөх 2019 онтой харьцуулахад вакцинд хамрагдаагүй хүүхдүүд 2.7 саяар нэмэгджээ. Аюултай нөхцөл байдал нь улаанбурхан зэрэг өвчний дэгдэлтэд хүргэж болзошгүйг НҮБ-ын агентлагууд анхааруулж байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Кэтрин Рассел мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, олон орон хүүхдүүдийг вакцинд хамруулахгүй байгааг сүүлийн үеийн байдлаас харж болно гэжээ.

Мөн өдөр гаргасан статистик мэдээллээр, өнгөрсөн онд хөхүүл ханиад, сахуу, татраны \DPT \ эсрэг вакцинд бүрэн хамрагдах хүүхдийн тоо 108 саяд хүрч, энэ насны вакцин хийлгэх ёстой хүүхдийн 84 орчим хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч DPT вакциныг ерөөс хийлгэж байгаагүй хүүхдүүдийн тоо 2022 онд 13.9 сая байсан бол 2023 онд 14.5 сая болж нэмэгджээ. Түүнчлэн 6.5 сая хүүхэд DTP вакцины гурав дахь тунг хийлгээгүй байна.

DPT вакцин нь дэлхийн хүүхдийн дархлаажуулалтын хамрах цар хүрээний чухал үзүүлэлт бөгөөд нярай, бага насны хүүхдүүдийн ханиад томууны өвчлөл, нас баралтыг бууруулдаг юм.

ДЭМБ-ын Дархлаажуулалт, вакцин, биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх газрын дарга Кейт Обрайен хэлэхдээ, дархлаажуулалтын хамрах хүрээ нь тахлын үеийн түүхэн уналтаас бүрэн сэргэж чадаагүй байна. Энэ нь хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулж байна гэж анхааруулав.

Статистикийн мэдээгээр, өнгөрсөн онд дэлхийн нийт хүүхдүүдийн дөнгөж 83 хувь нь ердийн эрүүл мэндийн үйлчилгээгээр улаанбурханы вакцины анхны тунг хийлгэсэн нь 2022 оныхтой ижил түвшинд байгаа хэдий ч тахлын өмнөхөөс 86 хувиар доогуур байна. Хүүхдүүдийн дөнгөж 74 хув нь улаанбурханы эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн нь 2022 оноос бага зэрэг нэмэгдсэн байна. Харин улаанбурхан өвчний дэгдэлтээс үр дүнтэй сэргийлэхийн тулд дархлаажуулалтын хамрах хэмжээг 95 хувьд хүрэх шаардлагатай гэж ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сан үзэж байна.

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн талаас илүү хувь нь Судан, Йемен, Афганистан зэрэг дайн дажин, мөргөлдөөнд нэрвэгдсэн 10 оронд амьдарч байна гэж Кейт Обрайен хэллээ.