Ли Чян Урсула фон дер Лайенд баяр хүргэжээ
2024-07-23 19:34:57
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 23-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Урсула фон дер Лайенд цахилгаан илгээж, Европын Комиссын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ. 

7-р сарын 23-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Урсула фон дер Лайенд цахилгаан илгээж, Европын Комиссын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэжээ.

Ли Чян хэлэхдээ, Хятадын засгийн газар ЕХ хоорондын харилцааны хөгжлийг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд гүйцэтгэж буй үүрэг хариуцлагыг нь ч чухалчилдаг. Өнөөгийн байдлаар Хятад Европын харилцаа тогтвортой хөгжих чиг хандлагатай болоод байгаа бөгөөд хоёр талын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. Хятад улс ЕХ-тай хамтдаа, Хятад Европын харилцааны улс төрийн ул суурийг улам бэхжүүлж, стратегийн итгэлцлээ улам бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, даяарчилсан сорилтын эсрэг хамтдаа тэмцэж, хоёр талын ард иргэдийн аз жаргалыг нэмэгдүүлж, дэлхийн энх тайван тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.