Ус хуурайн AG600 аврагч онгоц туршилтын шатандаа орлоо
2024-07-24 15:34:39
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын Нисэхийн аж үйлдвэрийн корпорацаас мэдээлснээр, 23-ны өдөр гал сөнөөх, уснаас аврах зориулалттай "Күньлун" AG600 нисэх онгоц анхны шалгалтын зөвшөөрлийг (TIA) авчээ. Ийнхүү уг онгоц Хятадын Иргэний нисэхийн удирдлагын туршилтын нислэгийн үе шатанд орж, дараачийн шатны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг олоход бат бөх суурийг тавьсан байна.

AG600 онгоц нь ой хээрийн түймэртэй тэмцэх, уснаас аврах нэн яаралтай хэрэгцээг хангах зорилгоор Хятад улсын бие даан бүтээсэн томоохон хэмжээний иргэний агаарын тээврийн хэрэгсэл юм. Энэ нь аврах ажиллагааны үндэсний тогтолцоог бий болгоход шаардлага бүхий нисэхийн төхөөрөмж бөгөөд дотоодын иргэний агаарын тээврийн бүтээгдэхүүний хангамжийн хүчин чадал, түвшинг дээшлүүлэх болно.