Орон нутгийн цагаар 23-нд Хятадаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Хятадын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 97 жилийн ойг тэмдэглэх хүлээн авалт зохион байгуулав. НҮБ-ын олон албан тушаалтан урилгаар оролцов. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон дэлхийн энх тайвныг дэмжих үйлсэд Хятадын арми хүчтэй дэмжлэг үзүүлж, идэвхтэй хувь нэмэр оруулсныг уулзалтад хүрэлцэн ирсэн зочид өндрөөр үнэлэв.
НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лакруа хэлэхдээ, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хятадын арми хэзээд тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн юм, ялангуяа энхийг сахиулах өнөөгийн ажиллагаанд тулгарч буй өрсөлдөөн сорилт нэмэгдсэн нөхцөлд, Хятадын энхийг сахиулах офицер, цэргүүд мэргэжлийн өндөр стандарт болон шаргуу хичээл зүтгэлээ хэвээр хадгалсаар байна, Хятад улс НҮБ-тай цаашид нягт хамтран ажиллаж, энхийг сахиулах үйл ажиллагаа бүс нутгийн амгалан тайван байдал болон дэлхийн энх тайвныг тогтооход зохих үүрэг гүйцэтгэх талаар хамтдаа ахиулахыг хүсэж байна гэжээ.