ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо хуралдаж, үер усны гамшгаас сэргийлэх ажлыг хэлэлцжээ
2024-07-25 21:26:46
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо 7 дугаар сарын 25-нд хуралдаж, үер усны гамшгаас сэргийлэх, гамшгаас авран туслах ажлыг авч хэлэлцэн, тусгай байршуулалт хийжээ.

Хурлаар онцлохдоо, Өдгөө Хятад улс үер усны гамшгаас сэргийлэх хамгийн зангилаа үедээ байж, Хөхмөрөн зэрэг мөрөн голууд үерийн оргил үеэ угтаж байгаа тул шат бүрийн намын хороо, захираа болон холбогдох албан байгууллагууд эрхбиш хянуур хандах хэрэгтэй. АЧА, гал командын хүчин, төвийн аж ахуйн нэгжүүд зэрэг нийгмийн олон салбарынхан хүчээ нэгтгэж, нэгдэлтэй удирдлага зохицуулалтыг дагаж, шуурхай ажиллах хэрэгтэй. Гамшгаас аврах эд материал, хөрөнгө мөнгийг саадгүй олгож, даатгалын салбар ажлаа сайн хийж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг сайтар төвхнүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үер усны дараа ус ашиглалт, цахилгаан эрчим хүч, зам харилцаа, харилцаа холбоо зэргийн дэд бүтцийг даруй шуурхай засан сэлбэж, иргэд түмэн үйлдвэрлэлээ сэргээж, гэр орноо сэргээн босгоход нь туслах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн салбарын гамшгийг аль болох хорогдуулж, үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй зэрэг болно гэжээ.