Үндэстэн дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих 11 зүйл арга хэмжээ хэрэгжүүлнэ
2024-07-25 21:34:38
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдөр Хятадын Худалдааны яам зэрэг дөрвөн яам хороо хамтран “Бизнес болон банк санхүүгийн уялдаа холбоог бэхжүүлэх, үндэстэн дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын өндөр чанартай хөгжлийг улам сайн дэмжих тухай санал”-ыг нийтэлжээ.

Өнөөдөр /2024.07.25/-нд хуралдуулсан Хятадын Худалдааны яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, уг санал нь гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, “Бүс ба Зам”-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг гол салбарыг хамрахаар барахгүй, хөрөнгийн босголтыг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээг сайжруулах зэрэг зангилаа тал, дамжлагуудад зориулан 5 чиглэлээр 11 бодлогыг санал болгосон юм гэжээ.

Хятадын Худалдааны яамны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, худалдааны яам холбогдох яам хороодтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэх болно гэв.