Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь энх тайванч шинэчлэл юм
2024-07-26 19:01:20
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 26-нд хуралдуулсан хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Сэтгүүлч: Өнөөгийн дэлхий нийт хурдтай өөрчлөгдөн хувьсаж байна. Энэхүү нөхцөл байдалд ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал хуралдаж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь энх тайванч замаар замнах орчин үеийн шинэчлэл байж, Хятад улс бие даасан энх тайванч дипломат бодлогыг тууштай баримтална гэдгийг онцолсон байна. Уг хурал нь хөгжлийн шинэ аянд Хятадын онцлогтой дипломат бодлогод ямар ач холбогдолтой вэ?

Мао Нин хэлэхдээ, ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг бүх талаар эрчимжүүлэн, хүчирхэг орныг байгуулж, үндэсний сэргэн мандлын агуу үйлсийг ахиулах зангилаа цаг үед зохиогдож буй маш чухал ач холбогдолтой хурал юм. Уг хурлаар бие даасан энх тайванвч дипломат бодлогыг тууштай баримталж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжихэд таатай гадаад орчныг бүрдүүлэхийг онцолсон юм. Бид Ши Жиньпиний дипломат бодлогын үзэл баримтыг даган мөрдөж, ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл баримтлалыг бүх талаар хэрэгжүүлэн, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар ахиулах стратегийн байршуулалтыг Хятадын онцлогтой том гүрний дипломат харилцааны хүчирхэг эрч хүч болгон хувиргах болно. 

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь энх тайванч шинэчлэл юм. Бид нийтэч, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүйн үзэл баримтлал хэрэгжүүлж, яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зөрчил маргааныг зохицуулж, хамтын ажиллагаагаар аюулгүй байдлыг ахиулах болно. Бид өндөр түвшний, тогтолцооны чанартай гадаадад нээлттэй байдлыг ахиулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ололт амжилтаар дэлхийн хөгжилд илүү их боломж олгох болно. Бид хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг сурталчлан дэлгэрүүлж, өөр өөр соёл иргэншил хоорондын тэгш солилцоог ахиулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд хүчээ нэмэрлэх болно.

Хятад улс бол дэлхийн энх тайвныг хамгаалагч, хамтын хөгжлийг тууштай дэмжигч юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг тууштай хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулж, энх тайван, аюулгүй, хамтаар хөгжин цэцэглэсэн, нийтэд нь хүртээмжтэй, нээлттэй, үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулахад үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.