Ван И Антони Блинкентэй уулзана
2024-07-26 18:51:19
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр/2024.07.26/ Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурлыг даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

Мао Нин хэлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкений урилгаар Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Лаост улсад түүнтэй уулзана. Уулзалтын тов одоогоор тодорхойгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно. Хоёр тал хамтдаа анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцох болно гэжээ.