Харрис Нетаньяху нар уулзлаа
2024-07-26 14:05:21
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 7-р сарын 25-нд АНУ-ын дэд ерөнхийлөгч Харрис Израилийн ерөнхий сайд Нетаньяхутай уулзав. Уулзалтын дараа, Харрис хэлсэн үгэндээ, миний бие Нетаньяхутай "илэн далангүй, бүтээлч уулзалт" хийсэн, Израилийн өөрийгөө хамгаалах чадварыг АНУ баталгаажуулсаар байх болно гэдгээ түүнд амалсан, үүний зэрэгцээ гал зогсоох хэлэлцээрийг аль болох хурдан байгуулж, бүх барьцаалагчдыг суллахыг хүссэн гэжээ.

Талууд гал зогсоох тохиролцоонд аль болох хурдан хүрч, барьцаалагдсан хүмүүсийг эх оронд нь буцааж, Палестины ард түмэнд нэн тулгам шаардлагатай тусламж үзүүлэхийг Харрис уриалж, терроризм, хүчирхийлэл болон аливаа төрлийн үзэн ядалтыг буруушаасан байна.