ХТРТ-ийн 8К шууд дамжуулах машин "ажилдаа оров"
2024-07-26 07:56:59
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн нутгийн цагаар 7-р сарын 25-нд Хятадын Төв Радио Телевизийн "China Red" буюу "Хятад Улаан" нэртэй хэт өндөр нарийвчлалтай 8К өргөн нэвтрүүлэг дамжуулах машин Парисын Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд тоног төхөөрөмжөө суурилуулж, техникийн тохируулгаа дуусгаж, албан ёсоор "ажилдаа оржээ". 

Энэ бол тус дамжуулах машин Токиогийн олимпын наадмын дараа дахин Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд (OBS) техникийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд мөн ч анх удаа зуны Олимпын наадамд зориулсан 8K олон нийтийн дохиог бэлтгэх гэж байгаа болно. Парисын олимпын үеэр эл машин дэлхийн үзэгч түмэнд хөнгөн атлетик болон хаалтын ёслолыг олон улсын стандарт бүхий 8К тохиогоор хангах юм.