Яг юу Америкийн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татаад байна?
2024-07-26 09:30:51
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал өндөрлөөд хэд хоноход АНУ-ын FedEx, Goldman Sachs, Apple, Boeing, Micron Technology зэрэг компаниудын удирдах ажилтнуудаас бүрдсэн төлөөлөгчид Хятадад айлчлав. Шинжээчдийн үзэж буйгаар, Америкийн аж ахуйн нэгжүүдийн эдгээр өндөр албан тушаалтнууд энэ үеэр Хятад улсад айлчилж байгаа нь тэд Хятад улсын өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай бодлогыг улам сайн ойлгож, үүнээс үүдэлтэй хамтран хожих боломжийг алдахгүй байхыг хүсэж байгаа юм байна.

Цаг хугацааны хувьд, АНУ-ын хэсэг компанийн удирдлагуудын Хятадад хийсэн айлчлалыг "яг цагтаа" гэж хэлж болно. ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурал Хятадын өөрчлөлт нээлтийн шинэ төлөвлөгөөг боловсруулж, нээлттэй байдлыг өргөжүүлэх шийдвэр зоригийг дэлхий нийтэд харууллаа. Америкийн аж ахуйн нэгжийн удирдлагууд Хятадад айлчилсан нь Хятадын өөрчлөлт шинэчлэлийг цаашид бүх талаар гүнзгийрүүлэх шинэ уур амьсгалыг мэдэрч, Хятадын өндөр чанартай хөгжлийн лугшилтыг мэдрэхийг хүссэн нь ойлгомжтой. Тэд хэлэхдээ, ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаас гаргасан шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх чухал дохиог бид сайшааж байна. Бүгд хурлаас Хятад улсын эдийн засгийн шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой татна гэж найдаж байна гэжээ.

Энэ мөчид Америкийн бизнес эрхлэгчдийг Хятадад айлчлуулах сонирхолтой болгосон бас нэг зүйл бол Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж байгааг сүүлийн үеийн тоо баримт харуулж байгаа явдал болно. Хятадын ДНБ оны эхний хагаст 61.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.0%-иар өссөн байна. Ийм том эдийн засгийн хувьд дундаас өндөр хурдтай өсөлтөд хүрэх нь тун ховор. Олон Улсын Валютын Сан саяхан Хятадын эдийн засгийн өсөлтийн тухай төсөөллөө дээшлүүлж, Хятад зэрэг орнуудаар төлөөлүүлсэн Азийн хөгжиж буй эдийн засаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байх болно гэж үзжээ. ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаар бүтэн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилтоо тууштай биелүүлэх ёстойг онцлон тэмдэглэв. Энэ нь АНУ-ын компаниудын удирдлагууд Хятадад айлчилж, хамтын ажиллагаа эрэлхийлэхэд илүү итгэл найдвар өгчээ.

ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаар баталсан "өндөр түвшний нээлттэй тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох тухай" илтгэлд "өөрийн орныхоо асар том зах зээлийн давууд түшиглэн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх явцад нээлттэй хөгжлийн хүчин чадамжаа улам дээшлүүлнэ" хэмээн бичсэнийг олон улсынхан анхааралдаа авчээ. Зах зээл, хамтын ажиллагаа гэх хоёр түлхүү үгнээс Хятад улс нээлттэй хөгжлийн хүчин чадамжаа дээшлүүлэх ул суурь, арга замыг олж харж болно, энэ нь мөн ч гадаадын хөрөнгийг татах зангилгаа хүчин зүйл юм. 

Олон улсын хамтын ажиллагааны хувьд, ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлаар "Хятад улс санаачилгатайгаар, идэвхтэйгээр олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэмтэй уялдан нэгдэж, зохиогчийн эрхийн хамгаалалт, хүрээлэн буй орчны хамгаалалтын стандарт, дижитал худалдаа, банк санхүү зэрэг салбарт олон улстай алхаагаа улам сайн нэгдэх болно" хэмээх тодорхой тохиог уламжилсан юм. Энэ нь олон улсын аж ахуйн нэгжүүдэд төсөөлөл төлөвлөгөө хийх маш тодорхой нөхцөлийг бүрдүүлэн өгч, хамтын ажиллагааны улам олон цэгүүдийг бий болгох болно. Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэг соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхэд хүсэлтэй гэдгээ Америкийн бизнес эрхлэгчид онцолж байлаа.

Хятад улсын асар том зах зээл бол дэлхийн дахины том боломж юм. Хятад улсын хөгжил маш тогтвортой, залгамж чанартай болохоор олон улсын аж ахуйн нэгжүүдэд маш их итгэл найдвар, урам өгч байдаг. Ирээдүйд бүгд хурлаар тогтоосон өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх 300 гаруй арга хэмжээ хэрэгжихийн хэрээр Хятад улсын зах зээл улам их амьжиргааны эрч хүчтэй болж, Америкийг оролцуулсан дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн улам их орон зай олгох юм.