Долдугаар сарын 29-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяоюйтай төрийн зочид буудалд Хятадад айлчилж буй Италийн ерөнхий сайд Жоржия Мелонитэй уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Италийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжих нь хоёр орон, хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцнэ. Өнөөгийн олон улсын байдал өөрчлөлт ихтэй байгаа хэдий ч Хятад Италийн харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй, Хятад, Итали хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны мөн чанар өөрчлөгдөхгүй, хоёр орны ард түмний найрамдал өөрчлөгдөхгүй. Хятад улс гадаадад нээлттэй байх түвшнээ тасралтгүй ахиулж, Хятад маягийн шинэчлэлд шинэ эрч хүч сэлбэж, Итали зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг бий болгоно гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад улс энх тайванч хөгжлийн замыг тууштай баримталж, хэзээ ч ноёрхлыг баримтлахгүй, хөгжлийн боломжоо бусад оронтой хуваалцахад бэлэн байна. Италийн тал Хятадын хөгжлийн үзэл баримтлалыг ойлгож дэмжин, Хятад Европын яриа хэлцэл, хамтын ажиллагааг дэмжиж, Хятад Европын харилцааны эерэг тогтвортой хөгжлийг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Жоржия Мелони хэлэхдээ, энэ жил Итали Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой, Марко Пологийн таалал төгссөний 700 жилийн ой тохиож байна. Хятадын олон улсын байр суурь, үүрэг ролийг Итали дээд хэмжээнд чухалчилж, Хятад улстай улам нягт, дээд түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Хоёр тал "БНХАУ, Бүгд Найрамдах Итали улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх \2024-2027 он\ үйл ажиллагааны хөтөлбөр"-ийг гаргажээ.