7-р сарын 29-нд Хятадын Экологи, байгаль орчны яам хэвлэлийн бага хурал хийлгэж, сүүлийн үеийн ажлын байдлаа танилцуулжээ. Тухалбал, "14 дүгээр 5 жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд Экологи, байгаль орчны яам холбогдох яам хороодтой хамтран газар шороог зүй зохиосой ашиглах, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөрсний бохирдлыг бууруулах ажилд мэдэгдэм амжилт гаргасан гэжээ.
2024 оны 6-р сар хүртэл, үндэсний хэмжээнд бохирдсон хөрсийг сэргээн дахин ашиглах, барилгын зориулалттай гол чухал талбайг аюулгүй үр дүнтэй ашиглан, гүний усны I-IV зэрэглэлийн улсын хяналттай цэгийн эзлэх хувь хэмжээ 77.8-д хүрсэн гэлээ. Тус яамнаас энэ онд хөрсний кадми зэрэг хүнд металлын бохирдуулагч эх үүсвэрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүнд металлын ялгаралтад хатуу хяналт тавих арга хэмжээ хэрэгжүүлэх бөгөөд 23 мужийн хүрээнд 210 гаруй бүсийг хуваарилан гаргаж, кадми зэрэг хүнд металлын үйлдвэрлэл эрхэлдэг 2300 гаруй аж ахуйн нэгжид засан цэгцлэлт явуулна. Мөн хөрсний бохирдлын эх үүсвэрээс урьдчилан сэргийлэх 400 гаруй төслийг орон нутагт хэрэгжүүлэхийг дэмжинэ.