Наймдугаар сарын 27-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Африкийн 50 орны эрдэмтдийн захидалд хариу илгээж, өндөр түвшний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар бүтээн байгуулж, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын тулд оюуны дэмжлэг үзүүлэхийг тэд нараас хүссэн байна.
Ши Жиньпин захидалдаа, Хятад улс болон Африк аль эртнээс хувь заяаны нэгдмэл цогц байсаар ирсэн. Дэлхий дахин өөрчлөлт ихтэй байдалтай тулгарч буй энэ үед, Хятад Африк аль ч үеэс илүү эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай. Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын шинэ ээлжийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Хоёр талын удирдагчид дахин нэг дор цугларч, Хятад Африкийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, "Хятад Африкийн илүү гэгээлэг хэтийн төлөв"-ийг нээх болно. "Хятад Африкийн Дар-эс-Саламын нийтлэг ойлголт"-ын үндсэн дээр "Дэлхийн өмнөдийн орнууд"-ын хөгжлийн зам, Хятад-Африк, Өмнөд-Өмнөдийн орнуудын хөгжлийн талаарх судалгааг өргөжүүлж, цаашид өндөр түвшний Хятад-Африкийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, "Дэлхийн өмнөдийн орнууд"-ийн нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахын тулд оюуны дэмжлэг үзүүлэхийг тан нарт найдаж байна гэж бичжээ.