ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн IX чуулга уулзалт боллоо
2024-09-03 10:40:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Владивосток хотноо 3 хоног үргэлжлэх Дорнын эдийн засгийн IX чуулга уулзалт нээлтээ хийлээ. Чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцож, үг хэлнэ.

Энэ жилийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток дахь Алс Дорнодын Холбооны Их Сургуульд болж, өөрчлөгдөж буй дэлхийн олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засаг, санхүүгийн өнөөгийн байдал, ложистикийн шинэ сүлжээг бий болгох, технологийн өөрчлөлт, Оросын Алс Дорнодын хөгжил ба бүс нутгийн байдал, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ирээдүйг бүрдүүлэхэд залуучуудын үүрэг зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Форумын үеэр бизнес эрхлэгчдийг шууд хэлэлцэх, хамтын ажиллагааны платформоор хангах зорилгоор олон талт бүс нутгийн байгууллагуудын төлөөлөл оролцсон уулзалт, олон салбарын бизнес уулзалтууд, төслүүдийг сурталчлах уулзалтууд зохион байгуулах юм.

Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Орос улс 2015 оноос хойш жил бүр Алс Дорнодод Дорнын эдийн засгийн форумыг зохион байгуулж ирсэн юм.