Сүүлийн жилүүдэд Хятад Африк худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, импорт экспортын цар хүрээ хурдацтай нэмэгдэж байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын 2-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2000-2023 онд Хятад Африкийн худалдааны цар хүрээ 100 тэрбум юаниас 1 их наяд 980 тэрбум юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 17.2 хувьд хүрч, тухайн үеийн Хятадын барааны худалдааны жилийн дундаж өсөлтөөс 4.6 хувиар илүү байна.
Хятад Африкийн худалдааны хөгжлийн "хэмжүүр" хэмээгддэг Хятад Африкийн худалдааны индекс 2023 онд анх удаа 1000 нэгжийг давсан буюу 1010.83-д хүрч, 2022 оны 990.55 нэгжээс 20.28 нэгжээр өсчээ. Хятад Африкийн худалдааны хөгжлийн чиг хандлага идэвхтэй байгааг энэ нь харуулж байна.
Энэ он гарснаас хойш Хятад Африкийн худалдаа тогтвортой өссөөр байна. Ээхний долоон сарын байдлаар Хятад Африкийн хийсэн импорт, экспортын хэмжээ 1.19 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 хувиар өссөн буюу түүхэн дээд амжилт тогтоожээ. Үүний дотор Хятад улс Африк руу 697 тэрбум 930 сая юанийн экспорт хийж, Африк тивээс 490 тэрбум 890 сая юань импортолжээ.