Ши Жиньпин Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагватай хэлэлцээ хийлээ
2024-09-03 19:55:35
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 3-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийхээр Хятадад ирсэн Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагватай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Ерөнхийлөгч тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Та бол Хятадын ард түмний эртний анд, сайн найз, жинхэнэ нөхөр юм, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний хуралд оролцож, Хятадад төрийн айлчлал хийхээр ирсэн таныг баярлан угтаж байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар бид Хятад Африкийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хамтаар ахиулах хүчин чармайлтын чиглэл болон түүнийг биелүүлэх арга замыг тодорхойлж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн урагшлах замыг удирдан чиглүүлэх болно. Би дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Хятад, Зимбабве хоёр орон уламжлалт гүн зузаан найрсаг харилцаатай билээ. Ноён Ерөнхийлөгч та энэ удаад Наньжин хотод айлчилж, 60 жилийн өмнө Хятадад цэргийн бэлтгэл сургуулилт хийж байсан хуучин газартаа дахин очих болно. Энэ нь та Хятад улстай салшгүй хувь барилдлагатай байсныг илэрхийлэх төдийгүй Хятад, Зимбабве мөр зэрэгцэн тэмцэж байсан түүхэн гэрч тэмдэгийг илэрхийлж, бас Хятад Африкийн уламжлалт найрамдлын анхны санаа зорилгыг илэрхийлж байна. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, төмөр мэт улам бат бөх болж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна гэжээ.