Египетийн ерөнхийлөгч 12 жилийн дараа Туркт анх удаагаа айлчилж байна
2024-09-05 10:32:02
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-ний өдөр, Египетийн ерөнхийлөгч Абдул Фатах Аль-Сиси Туркт анхны албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Египетийн ерөнхийлөгчийн сүүлийн 12 жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал юм. Уулзалтын үеэр хоёр орны удирдагчид Палестин-Израилийн мөргөлдөөн, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хоёр талын худалдаа, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо гүнзгий солилцов.

Уулзалтын үеэр Турк, Египетийн хооронд санхүү, байгаль орчин, хот төлөвлөлт, эрчим хүч, иргэний агаарын тээвэр, ажил эрхлэлт, аялал жуулчлал, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан 17 хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Анадолу агентлагийн мэдээлснээр, талууд хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.доллараас 15 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Палестин, Израилийн сүүлийн үеийн нөхцөл байдал нь хоёр талын яриа хэлэлцээний анхаарал татсан асуудал болоод байна. Бараг 11 сар үргэлжилсэн Палестин-Израилийн мөргөлдөөнийг эцэслэж, аль болох хурдан үүрдийн гал зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх зэрэг Палестины асуудлаар Турк, Египетийн байр суурь ижил юм. Израиль болон түүний дэмжигчид гэм зэмгүй эгэл иргэдийг хохироосоор байгаа хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.