“9-р сарын 18-ны хэрэг хувьсал”-ийн өдөр хүрч ирэхийн хэрээр, Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн 9 үр удам 9-р сарын 12-нд Японоос Гирин мужийн Чанчунь хотод хүрэлцэн ирж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын армийн бууринд очиж, хүлцэл өчих ёслол хийлээ. 12-ны 15 цагийн орчимд Японы төлөөлөгчид Чанчүнь хотын Лүнжя олон улсын нисэх буудалд хүрэлцэн иржээ.
Хятадад ирсэн энэхүү төлөөлөгчдийн гишүүд нь 65-77 насны хооронд байсан бөгөөд бүгд Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн үр хойчис байв.
Энэ удаагийн солилцооны үйл ажиллагаа Хятадад 5 хоног үргэлжлэх юм. Төлөөлөгчид симпозиумд оролцох, үндсэн илтгэл тавих, ярилцлага өгөх бөгөөд Гирин мужийн Гунжүлин дахь Хятадыг түрэмгийлсэн Япон цэргийн газар дээр нь очиж, хүлцэл өчих ёслол хийх юм. Энэ удаагийн төлөөлөгчид Хятадыг түрэмгийлсэнтэй холбоотой Япон цэргийн их хэмжээний баримт бичиг, түүхийн материалуудыг Хятадын талд өгөхөөр авчирсан байна.