Есдүгээр сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Мао Нин сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, зарчмын хувьд Хятад улс дэлхийн допингийн эсрэг хуулийг ямагт чанд сахисаар бөгөөд допин хэрэглэхийг үл тэвчих байр суурь баримталсаар ирсэн юм. Онцолж дурдахад спортын асуудлыг улстөржүүлж болохгүй, улс орнуудын тамирчдад тэгш хандах ёстой. Шударга өрсөлдөөний орчинг жинхэнэ хамгаалах ёстой гэжээ.