Шиньжяны төмөр замын нүүрс тээвэрлэлтийн хэмжээ 60 сая тонн давлаа
2024-09-18 19:15:46
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын Төмөр замын Өрөмчийн товчоо группээс мэдээлснээр, 9-р сарын 18-ны байдлаар Шиньжяны төмөр замын нүүрс тээвэрлэлтийн хэмжээ энэ онд 60 сая тонн давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 51 хувиар нэмэгдсэн байна. Энэ он гарснаас хойш Шиньжяны төмөр замын байгууллага 105 сая тонн нүүрс тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.1 хувиар нэмэгдсэн бол үүнээс 60 сая 166 мянган тонн Шиньжяны нүүрс харь нутагт тээвэрлэгдэж, Хятадын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад хүчтэй дэмжлэг үзүүлжээ. 

Шиньжянд өндөр чанартай нүүрс олборлох хүчин чадлыг түргэтгэснээр Шиньжяны нүүрсний ачаа тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгджээ. Үндэсний стратеги, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгуурлан, Төмөр замын салбар орчин үеийн ложистикийн системийг бий болгоход түлхэц үзүүлж, Шиньжяны нүүрс тээвэрлэх зам сувгийг өргөтгөн, галт тэрэгний тоог нэмэгдүүлж, 10 мянган тоннын даацтай галт тэргийг тогтмол ажиллуулж, нүүрсний уурхайн зориулалтын төмөр замын тусгай шугамыг ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээнүүд нь Шиньжяны нүүрс тээвэрлэх хүчин чадлыг үргэлжлүүлэн сайжруулжээ. Энэ он гарснаас хойш Шиньжяны нүүрс тээвэрлэлтийн өдрийн дундаж ачаалал 3422 машинд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 47.7 хувиар нэмэгджээ.