Бусад орны эсэргүүцлийг үл хайхран 2023 оны 8-р сарын 24-нээс Японы засгийн газар ганц талаасаа Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгаж эхлүүлсэн юм. Хятад улс уг үйлдлийн нөлөөлөлд шууд өртөх орон болохын хувьд эрс эсэргүүцэж, Японы тал гадаад дотоодын дуу хоолойг анхааралтай сонсож, өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлан, уг үйлдлийн хор уршгийг шууд амсах орны оролцоог баталгаажуулсан, бие даасан, үр дүнтэй олон улсын урт хугацааны хяналт шалгалтын механизм байгуулах, Хятад улс бие даан дээж авч, хяналт явуулахыг хүлээн зөвшөөрөхийг шаардсаар ирсэн юм.
Сүүлийн өдөр Хятад Японы холбогдох байгууллага Фукушимагийн цөмийн бохирдсон усыг далайд цутгах асуудлаар олон удаагийн зөвшилцөл хийж, дараах нийтлэг ойлголтод хүрчээ. Нэгт, Японы тал олон улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ бодитоор биелүүлэн, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн доод түвшинд байлгаж, дайлайн эко орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг үргэлжлүүлэн хийх ёстой.
Хоёрт, Хятад улс зэрэг ашиг сонирхлын шууд холбоотой орнуудын анхаарал хандуулж буй асуудлыг хүндэтгэн үзэж, олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн түвшинд далайд цөмийн бохир ус цутгахтай холбоотой зангилаа үе дамжлагын хяналт шалгалтыг урт хугацаагаар явуулж, Хятад улс зэрэг ашиг сонирхлын шууд холбоотой орнуудын бодит оролцоо, бие даан дээж авах, лабораторийн шинжилгээ, харьцуулалт хийхийг баталгаажуулах ёстой.
Гуравт, байгаль орчин, иргэдийн амь насны аюулгүй байдалд хариуцлагатай байр сууриар хандаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, цөмийн бохир ус далайд цутгахтай холбоотой асуудлыг эвтэй зохицуулж шийдвэрлэх талаар хоёр тал нийтлэг ойлголтод хүрлээ.
Дөрөвт, Хятадын холбогдох хууль тогтоомж болон ДХБ-ын дүрэм журмын дагуу Хятад улс Японоос гаралтай далайн бүтээгдэхүүнд түр цагийн онцгой арга хэмжээ авсан. Хятад улс Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ажлын хүрээнд олон улсын урт хугацааны хяналт шалгалт болон бие даан дээж авсны дараа, шинжлэх ухааны үндэслэлийн дагуу түр арга хэмжээндээ тохируулга хийх болно.