Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн яармаг Наньнин хотод болно
2024-09-20 15:11:58
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад-АСЕАН-ы 21 дэх удаагийн яармаг 9-р сарын 24-28-ны өдрүүдэд Гуаншийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотод болно. 

Гаалийн газрын статистик мэдээгээр, Хятад-АСЕАН-ы экспо зохион явгадуулсан хориод жилийн турш, Хятад, АСЕАН-ы орнуудын хоорондох хоёр талын худалдааны хүрээ өргөжин тэлж, 2004 онд 876 тэрбум 380 сая юань байснаас 2023 онд 6.41 их наяд юань болж, жилийн дундаж өсөлт 11%-д хүрсэн бөгөөд Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүн 2004 онд 9.2 хувь байсан бол 2023 он болоход 15.4 хувь болж өссөн гэжээ. 

Оны эхний 8 сард, Хятадын АСЕАН-д хийсэн импорт экспортын хэмжээ 4.5 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгдэж, мөн хугацааны Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 15.7 хувийг эзэлсэн байна. АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа юм. Үүнд, экспорт 2.69 их наяд юань байж, 13.1 хувиар нэмэгдсэн бол импорт 1.81 их наяд юаньд хүрч, 5.7 хувиар өсжээ.