Олон улсын эрчим хүчний агентлаг 19-ний өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, Энэ он гарснаас хойш Оросын арми Украины эрчим хүчний дэд бүтцэд урьд өмнө байгаагүй халдлага үйлдсний улмаас, Украины эрчим хүчний систем энэ өвөл хүнд сорилттой тулгарч байна гэжээ. Уг тайланд дурдахдаа, Оросын армийн довтолгооны улмаас Украин цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлынхаа гуравны хоёроос илүүг алдав, халаалтын үе рүү орсны дараа, эрчим хүчний хомсдол нь Украины эмнэлэг, сургууль болон бусад байгууламжид ноцтой нөлөөлөх болно гэжээ.
20-нд Украины Ерөнхийлөгч Зеленский Дээд командлалын хурал хийлээ, хурлаар өвлийн улиралд эрчим хүчний байгууламжийн аюулгүй байдлыг хангах, агаарын довтолгооноос хамгаалах системийг байршуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.