Бээжин Хонконгийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр өндөрлөлөө
2024-09-22 11:32:19
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжин хотноо зохион байгуулагдсан Бээжин-Хонконгийн эдийн засгийн хамтын ажиллагааны 27 дахь удаагийн семинар хэлэлцээрийн уулзалт буюу Хонконгийн хөрөнгө оруулалтыг дэмжих бага хурал өнөөдөр өндөрлөлөө.

"Давуу талаараа харилцан нөхөж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе" уриан дор болж буй энэхүү хурал нь санхүү, технологи, худалдаа ложистик, мэргэжлийн үйлчилгээ, хэрэглээ, соёлын аялал жуулчлал зэрэг аж үйлдвэрийн гол салбаруудад төвлөрч, бодлогыг сурталчлах, байгаль орчныг сурталчлах, семинар солилцоо хийх, холбох хэлэлцээр хийх, айлчлал судалгаа хийх зэргээр дамжин Бээжин Хонконг хоёр газрын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожихыг ахиулах зорилготой юм.

Хоёр өдөр үргэлжилсэн хурлын үеэр нээлтийн ёслол, гол сэдвийг сурталчлах үйл ажиллагаа, Бээжин Хонконгийн хамтын ажиллагааг сурталчлах 15 сэдэвчилсэн арга хэмжээ болон айлчлал судалгаа хийх зэрэг бусад үйл ажиллагаанууд явуулсан байна.

Хурлаар хоёр талын харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих 169 төсөл нийтэлж, нийт 41 тэрбум 650 сая юанийн хөрөнгө оруулалт татаж, сансрын нөөц, корпорацийн санхүүжилт, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагаа, корпорацийн гадаадад тэлэх гэсэн дөрвөн үндсэн ангиллыг хамарсан байна. Үүний зэрэгцээ 40 төсөлд гарын үсэг зурч, шинжлэх ухаан технологийн үйлчилгээ, санхүү, биотехнологи, анагаах ухаан, эрүүл мэнд, ухаалаг үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааны 12 гол салбарыг хамарч,  гэрээний хэмжээ 60 тэрбум 980 сая юаньд хүрсэн байна.